Үндсэн агуулга руу шилжих

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 14

Mantra.mn нь таны тайллыг бэлтгэж хүргэхэд шаардлагатай мэдээллийг л цуглуулдаг. Бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдгаа доор тайлбарлав.

  1. 01Бид юу цуглуулдаг вэ

    Таротын тайлалд: сонгосон сэдэв, татсан хөзрүүд, хэрэв бичсэн бол таны асуулт. Зурхайн тайлалд: нэр, хүйс, төрсөн огноо, цаг, газар. Тайллаа и-мэйлээр авахаар сонгосон бол таны и-мэйл хаяг. Бүртгэл, нууц үг шаардахгүй.

  2. 02Төлбөрийн мэдээлэл

    Төлбөрийг QPay болон таны банкны апп боловсруулна. Бид таны карт, дансны мэдээллийг харахгүй, хадгалахгүй. Зөвхөн төлбөрийн дүн, нэхэмжлэлийн дугаар, төлөв болон ашигласан урамшууллын кодыг хадгална.

  3. 03Ашиглалтын мэдээлэл

    Төлбөрийн хүсэлтийг хэт олон удаа илгээхээс сэргийлж таны IP хаягийг богино хугацаанд ашиглана.

  4. 04Юунд ашигладаг вэ

    Тайллыг үүсгэх, хадгалах, кодоор дахин нээх, хүсвэл и-мэйлээр илгээх, төлбөрийг баталгаажуулах, үйлчилгээг сайжруулахад л ашиглана. Таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, бусдад худалдахгүй.

  5. 05Хиймэл оюун

    Тайллыг бэлтгэхдээ таны сонгосон хөзөр, асуулт эсвэл төрсөн мэдээллийг OpenAI-ийн хэлний загварт илгээж боловсруулдаг. Тиймээс асуултдаа утасны дугаар, хаяг зэрэг хувийн мэдээлэл бүү бичээрэй.

  6. 06Гуравдагч үйлчилгээ

    Үйлчилгээг ажиллуулахын тулд Vercel (байршуулалт), Neon (өгөгдлийн сан), Upstash (түр санах ой), OpenAI (тайлал боловсруулалт), QPay (төлбөр), Resend (и-мэйл)-ийг ашигладаг. Тэд зөвхөн тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна.

  7. 07Таны төхөөрөмж дээр

    Хөзрийн загвар, 18+ баталгаажуулалт зэрэг тохиргоог таны хөтчид хадгална. Хуваалцах зураг таны төхөөрөмж дээр үүсдэг бөгөөд манай сервер рүү илгээгддэггүй.

  8. 08Хадгалах хугацаа ба устгал

    Тайллаа кодоороо хүссэн үедээ дахин нээх боломжтой байлгахын тулд бид тайллыг хадгалдаг. Тайлал болон холбогдох мэдээллээ устгуулахыг хүсвэл тайллын кодоо бидэнд илгээнэ үү.

  9. 09Өөрчлөлт

    Энэхүү бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд шинэчилсэн огноотой нь нийтэлнэ.