Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 13
Mantra.mn-г ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Нөхцөлтэй санал нийлэхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байхыг хүсье.
01Үйлчилгээ
Mantra.mn нь тарот болон төрөх үеийн зурхайн тайллыг монгол хэлээр хүргэдэг онлайн үйлчилгээ. Тайллын эхний хэсэг үнэгүй, дэлгэрэнгүй хэсэг нь төлбөртэй.
02Өөрийгөө эргэцүүлэх зорилготой
Тарот болон зурхайн агуулга нь өөрийгөө эргэцүүлэн таньж мэдэх зорилготой. Энэ нь эмнэлгийн, сэтгэл зүйн, хууль эрх зүйн, санхүүгийн болон мэргэжлийн зөвлөгөө биш бөгөөд ямар нэгэн үр дүнг баталгаажуулахгүй. Чухал шийдвэрээ зөвхөн үүнд үндэслэн бүү гаргаарай.
03Хиймэл оюуны агуулга
Тайлалуудыг хиймэл оюун (AI) үүсгэдэг тул алдаатай эсвэл нэг нэгэндээ адилгүй гарч болзошгүй. Агуулгын үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг бид баталгаажуулахгүй.
04Таны оруулах мэдээлэл
Зурхайн тайлал таны оруулсан төрсөн огноо, цаг, газарт тулгуурладаг тул мэдээллээ зөв оруулна уу. Өөр хүний мэдээллийг оруулахдаа тухайн хүний зөвшөөрлийг авна уу.
05Насны хязгаарлалт (18+)
Зурхайн тайллын зарим хэсэг (ж: “Дотно харилцаа”) нь зөвхөн 18 ба түүнээс дээш насныханд зориулагдсан. Тухайн хэсгийг нээхдээ та 18+ настайгаа баталгаажуулна.
06Төлбөр
Дэлгэрэнгүй тайллыг QPay эсвэл банкны аппаар нэг удаа төлж нээнэ. Энэ нь давтамжтай захиалга биш. Үнийг төлбөр хийхээс өмнө төгрөгөөр харуулна. Урамшууллын код зөвхөн заасан хугацаа, нөхцөлд хүчинтэй.
07Буцаан олголт
Төлбөр амжилттай болмогц дижитал контент шууд нээгддэг тул нээгдсэн тайллын төлбөрийг буцаан олгохгүй. Харин төлбөр хийгдсэн ч тайлал нээгдээгүй бол бидэнд мэдэгдэнэ үү. Шалгаад тайллыг нээж өгнө, эсвэл төлбөрийг буцаан олгоно.
08Тайллын код
Тайлал бүр өөрийн кодтой. Кодоо хадгалснаар “Үр дүнгээ шалгах” хуудаснаас тайллаа дахин нээнэ. Кодоо бусдад өгвөл тэд таны тайллыг үзэх боломжтой тул нууцлаарай.
09Оюуны өмч
Сайтын дизайн, лого, текст болон хөзрийн зургийн эрх Mantra.mn болон эх эзэмшигчдэд хамаарна. Өөрийн тайллыг хувийн хэрэгцээндээ хадгалах, найзтайгаа хуваалцах нь чөлөөтэй. Харин арилжааны зорилгоор хуулбарлах, дахин түгээхийг хориглоно.
10Зохисгүй хэрэглээ
Үйлчилгээг автомат хэрэгслээр ачааллах, төлбөрийн системийг тойрох, бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно. Ийм тохиолдолд бид хандалтыг хязгаарлаж болно.
11Өөрчлөлт
Бид үйлчилгээ, үнэ болон энэхүү нөхцөлийг шинэчилж болно. Шинэчилсэн нөхцөл энэ хуудсанд нийтлэгдсэнээс хойш хүчинтэй болно.
12Хариуцлагын хязгаар
Үйлчилгээг ашигласнаас үүдэн гарсан аливаа шийдвэр, үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна. Бид шууд болон шууд бус хохирлыг хариуцахгүй. Энэхүү нөхцөлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна.